Ажил олгогч эзнээс эхлээд удирдах ажилтан, бүх шатны албан тушаалтнууд ажилчдыг хэл амаар доромжлох, тэдний биед халдах зэргээр хүчирхийлэхийг эрс хориглоно. Хэрэв ингэсэн тохиолдолд Хөдөлмөрийн яам, цагдаагийн байгуулга, шүүх байлгуугад хандаж, хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх, нөхөн төлбөр шаардах эрхтэй.
- Хүчирхийлэлд бие эрхтэний хувьд үйлдэгдэж буй үйлдлээс гадна, ажилтанд хандан хараалын үг, хэллэг хэрэглэх, удаа дарааллан хэл амаар доромжлох зэрэг үйлдлүүд бүгд хамаарна.
- Хүчирхийлэл тэр дундаа бэлгийн чанартай үг үйлдэл, бэлгийн хүчирхийлэл, байнгын хэл үгээр доромжлох зэрэг нь ажлын байраа өөрчлөх хүнд хэлбэрийн үндэслэл тул Хөдөлмөр эрхлэх төвд үнэн бодит байдлыг мэдүүлж, ажлын байраа солих тухай мэдэгдлээ хийнэ. Энэ тохиолдолд ажлын байраа өөрчлөн сольж болох хязгаартай тоонд хамааруулан тооцдоггүй.
- Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд энэ тухайгаа ойрын найз нөхөд, танилдаа хэлж мэдэгдэхээс гадна цагаач ажилчдыг дэмжих байгуулгууд, мөн үйлдвэрчний эвлэл рүү хандан зохих арга хэмжээг авах хэрэгтэй.
- Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гэрчээс мэдүүлэг авах мөн дуу хураагуур, камерын тусламжтайгаар дуут болон хөдөлгөөнт бичлэг хэлбэрээр нөхцөл байдлыг баримтжуулж үлдээх нь чухал.