○ Ажил хийх явцдаа бэртэж гэмтсэн тохиолдолд ослын даатгалаар дамжуулан шаардлагатай эмчилгээг хийлгэх боломтой ба хэрэв эмчилгээний улмаас ажлаа хийх боломжгүй болсон тохиолдолд цалинтай чөлөө авах боломжтой. Энэхүү ослын даатгалыг нэгээс дээш ажилтантай бүхий л байгуулгууд хамрагдсан байх ёстой. Хэрэв тухайн ажил олгогч байгуулга ослын даатгалд бүртгүүлээгүй байсан ч энэхүү даатгал нь автоматаар бүртгэгдсэн байх бөгөөд, хөдөлмөрч эрхлэгч хүн бүхэн энэхүү даатгалд хамрагдах боломжтой. Бүртгэлгүй цагаач ажилчдын хувьд ч энэхүү даатгалд хамрагдах боломжтой.
(Жич, Хуулийн этгээд биш, 5с доош байнгын ажилтантай ХАА н чиглэлийн байгуулга нь үүнд хамраагүй гэдгийг анхаарна уу.)
- Ажлын байран дээр осол гарсан тохиолдолд тухайн байгуулгын хамаарах Ажилчдын нөхөн олговор, халамжийн төвд ажилтан хүсэлт явуулж болно. Өөрөөр хэлбэл ажлын байран дээрх ослын хүсэлтийг хийхэд ажил олгогчийн зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд ажилтан өрийн хүсэлтээр хийх бүрэн боломжтой гэсэн үг юм.
- Ажилтай холбоотойгоор(ажилд ирэх болон ажлаас тарах явц хамаарна) бэртэж гэмтэх, эмгэг үүсэх, тахир дутуу болох зэрэг шалтгааны улмаас 4 ба түүнэээс дээш өдрийн эмчилгээ хийлгах шаардлагатай нөхцөл үүсэх, мөн ажилтан нас барсан тохиолдолд ослын даатгалаас нөхөн төлбөр тооцуулан авах боломжтой.
- Үйлдвэрлэлий осол гэдэг нь тогтоогдсон тохиолдолд эмчилгээний зардал, цалинтай чөлөө(ажиллаж чадаагүй нийт өдрийн хөдөлмөрийн хөлсний 70 хувь), тахир дутуугийн нөхөн олговор(Эмчилгээний дараа бие эрхтэний хувьд хохирол үлдэж, тахир дутуу болсон тохиолдолд) -г авах боломжтой. Мөн үйлдвэрлэлийн ослоос үл хамааран тухайн ажил олгогч байлгуулгын талд нөхөн олговор олгохтой холбоотойгоор зарга үүсгх боломжтой.
Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, сувилалын тэтгэмж, ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмжийн нөхөн гаргуулах хугацаа 3 жил байдаг ба энэхүү хугацаа дуусахаас өмнө өргөдөлөө гаргах шаардлагатай. (Тахир дутуугийн тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэмж, 5 жилийн оршуулгын зардлын хувьд дээрх хугацаа 5 байдаг)
○ Гэнэтийн осол гарсан тохиолдолд яах ёстой тухай зааварчилгааг мэдэж байх нь зүйтэй.
- Осол гарсан цаг, осол гарах болсон шалтгаан, ослын үеийн нөхцөл байдлын талаар тэмдэглэл хийх (тэмдэглэл хийх боломжгүй нөхцөлд дуу хураагч ашиглан баримтжуулсан байх)
- Хүнд хэлбэрийн гэмтэл авсан тохиолдолд яаралтай түргэн тусламж 119 дугаар луу залган эмнэлэгт хүргэгдэх (энэ тохиолдолд түргэний машины ирсэн нь өөрөө батлах баримт болж үлдэнэ)
- Эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байх үедээ гэмтэл авсан үеийн нөхцөл байдлыг үнэн бодитоор тайлбарлах ба хэрэв ажилдаа ирэх замдаа гэмтсэн, эсвэл ажил тараад явж байх замдаа гэмтсэн бол энэ тухайгаа тодорхой тайлбарлана.
- Дээр дурдсан зүйлсээс гадна осол гарсан нөхцөл байдалтай холбоотой зурган баримт, гэрчийн мэдүүлэг(дуут бичлэг) зэрэг холбогдох баримт материалууд шаардлагатай.
- Ажлын онцлогоос хамааралтай эмгэгийн талаар Үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах бусад байгуулгуудад хандан урьдчилан зөвөлгөө авна.
- Үйлдвэрлэлийн осол гарах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед ажлын явцыг түр зогсоон ажлын талбарыг орхих гарах.
– Ажилтан өөрийн хийж буй ажилд ашиглагдаж буй химийн бодисын тодорхой нэршлийг бичиж тэмдэглэсэн байх нь чухал ба баримт нотолгоо дээрээ суурилан Үйлдвэрчний эвсэл, Хөдөлмөр эрхлэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах байгуулгад хандах ёстой.
- Ажиллах хугацаандаа бэртэж гэмтсэн бол шууд үйлдвэрлэлийн осолтой холбон ойлгох нь зүйтэй. Шаардлагатай тохиолдолд холбогдох байгуулгуудаас зөвөлгөө авах нь ухаалаг шийдвэр юм.