• 5 болон түүнээс дээших тооны байнгын ажилтантай ажилтантай байгуулгын удирдлагын зүгээс эмэгтэй нийт ажилчдад тэдний ажиллаж буй салбар, ажил эрхлэлтийн төрөл, ирцийн байдал, нас зэргээс үл хамааран ажилтан сарын тэмдэг ирсэнтэй холбоотойгоор амрах хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд сард нэг удаа амраах ёстой. (Энэхүү чөлөөний тухай хоёр талын байгуулсан хамтын гэрээ, хөдөлмөрийн дүрэмд тусгайлан оруулаагүй тохиолдолд цалингүй чөлөөнд хамааруулна)
  • Жирэмсний хугацаандаа ажиллаж байгаад амаржсан эхийн хувьд төрөхийн өмнө болон төрсний дараа нийтдээ 90 хоногийн цалинтай чөлөө олгогодох ёстой бөгөөд дээрх хугацааны эхний 60 өдөр нь цалинтай амралт байх ёстой. (Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дгээр зүйл анги)
  • Жендерийн хөдөлмөр эрхлэлтийн эрх тэгш байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйл ангид зааснаар 8 ба түүнээс дооших насны хүүхэдтэй (бага сургуулийн 2 дугаар ангиас дооших) эцэг эхчүүд хүүхдээ асран хүмүүжүүлэх зорилготойгоор дээд тал нь 1 жил хүртлэх хугацаанд “хүүхэд асран хүмүүжүүлэх чөлөө”г авах боломжтой.
  • Жирэмсэн болон мөн төрөөд хараахан нэг жил болж амжаагүй байгаа ажилтны хувьд тэднийг шөнийн цагаар болон амралтын өдрөөр ажиллуулахыг хориглодог