• Солонгос улсад ажил хөдөлмөр эрхлэж буй хүн бүр улсын харъяалалаасаа үл хамааран хөдөлмөрийн хуулийн дагуу эрх нь хангагдаж байх ёстой. Визгүй иргэд, сургалтаар ирсэн иргэд, хилийн чанад дахь элэг нэгтнүүд, дүрвэгсэд, гадаад оюутнууд, солонгос иргэнтэй гэр бүл болон амьдарч буй иргэд, өсвөр насныхан гээд хөдөлмөр эрхэлж буй бүхий л иргэд хөдөлмөрийн хуулийн дагуу эрх нь хангагдаж байх ёстой.
  • Ажил олгогчийн зүгээс ажилтныг хүйсийн байдлаар мөн улсын харъяалал, шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл болон хүйсээр нь ялгаварлан гадуурхахыг хориглодог. Энэ нь мэдээж цагаач иргэдийн хувьд ч ялгаагүй бөгөөд тэднийг цагаачлан шилжин суурьшиж буй гэсэн шалтгаанаар гадуурхах нь өөрөө нь хууль бус үйлдэл юм. (Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл анги)(Дээрхийг заалтыг зөрчсөн этгээдэд 5 сая хүртлэх хэмжээний мөнгөн торгууль ногдох болно гэдгийг анхаарна уу.)
  • Ажил олгогч ажилтныг хүчирхийлэх болон айлган сүрдүүлэх байдлаар ажил хөдөлмөр хүчээр хийлгэхийг хориглоно. Мөн ажил олгогчийн зүгээс зүй бус үйлдэл гаргаж, өөрийнхөө ажлыг хийлгэхийн төлөө ажилтны гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг биеийн байцаалт болох бичиг баримтуудыг хураан авах юмуу гадуур гарахыг нь хориглох, хүчээр амралтын өдөр ажиллуулах, уртасгасан цагаар болон шөнийн цагаар ажиллуулах зэргийг хориглоно. (Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл анги) (Зөрчил гаргасан этгээдэд 5 жил хүртлэх хугацаагаар хорих, мөн 30 хүртлэх хэмжээний мөнгөн торгуулийг ногдуулна.)
  • Ажил олгогч нь ажилтан ямар нэг томоохон алдаа дутагдал гаргасан байсан ч түүний эсрэг хүч хэрэглэн хүчирхийлэхийг хориглоно.(Хөдөлмөрийн стандартын тухай хууль) (Зөрчил гаргасан этгээдэд 5 жил хүртлэх хугацаагаар хорих, мөн 30 хүртлэх хэмжээний мөнгөн торгуулийг ногдуулна.)
  • Ажилчид 4 цаг дутамд 30 болон түүнээс дээш минутаар түр амрах эрхтэй бөгөөд мөн 8 цаг ажилласан тохиолдолд 1 цаг ба түүнээс дээш цагаар амрах эрхтэй. (Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйл анги) (Зөрчил гаргасан этгээдэд 2 жил хүртлэх хугацаагаар хорих, мөн 10 хүртлэх хэмжээний мөнгөн торгуулийг ногдуулна)
  • Ажилчид 7 хоногт 1 ба түүнээс дээш хоногоор цалинтай амрах эрхтэй. (Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл анги) (Зөрчил гаргасан этгээдэд 2 жил хүртлэх хугацаагаар хорих, мөн 10 хүртлэх хэмжээний мөнгөн торгуулийг ногдуулна)