• Цагаач ажилчид НҮБ -с гаргасан “Бүх цагаач ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгуулах тухай ковенц”н дагуу ажиллах эрх, эрх зүйгээр хамгаалагдаж байдаг.
  • Мөн цагаач ажилчид нь эвлэлдэн нэгдэх эрхийн тухай агуулгыг багтаасан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ILO)конвенц(143 дугаар конвенц- цагаач ажnлчдад олгогдож буй өсөх боломж, эрх тэгш хандлагын тухай, 111-р дугаар конвенц- Ажиллах болон ажлын талбар дээр эрх тэгш хандлагын тухай) -р тус тус хамгаалагдан тэдний ялгаварлан гадуурхалгүй, эрх тэгш нийгмийн эрх нь хамгаалагдаж байдаг.
  • Үндсэн хуулийн 33 дугаар зүйл ангид “Ажилчин өөрийн ажлын орчин нөхцлийг сайжруулахын төлөө эвлэлдэн нэгдэх эрх, хэлэлцээр хийх эрх, холбогдох байгуулгын гишүүний хувьд үйл ажиллагаа явуулах эрхтэй” хэмээн заасан байдаг ба ингэснээр тэдний хөдөлмөр эрхлэх үндсэн 3 төрлийн эрх нь хамгаалагдаж байдаг. Эдгээр эрх нь эцсийн дүнд ажилчид өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж (үйлдвэрчний эвлэл)- г үүсгэн байгуулснаар ажил олгогчтой эрх тэгш харилцаанд байж, ажлын орчин нөхцлөө хамтдаа хэлэлцэн шийдвэрлэн, улмаар тэдний нийгэм, эдийн засгийн байр суурийг сайжруулахын төлөө чиглэгдсэн байдаг.
  • Ажилчид ганц нэгээрээ тэмцэх тохиолдолд хүч султай байж болох ч өөр хоорондоо эвсэл байгуулан эвлэлдэн нэгдснээр дотоод хүч нь тэр чинээгээр чангарна.
  • Хөдөлмөр эрхлэх үндсэн 3 төрлийн эрхэд 1. Эвлэлдэн нэгдэх эрх(үйлдвэрчний эвлэл байгуулах эрх) 2. Хэлэлцээр хийх эрх (ажил олгогчтой хамтын хэлэлцээр хийх эрх) 3. Холбогдох байгууллагын гишүүний үүднээс үйл ажиллагаанд оролцох, явуулах эрх (үйлдвэрчний эвлэлийн эрх ашгийн төлөө ажил хаялт зарлах гэх мэт үйл ажиллагаанд оролцох эрх) -үүд багтана.