Цагаач ажилчин хэмээх ойлголт нь өөрийн амьдарч байсан орчин нөхцөлөө орхин харь газар нутаг, улс оронд шилжин суурьшиж, тэндээ ажиллаж буй бүхий л ажилчин иргэдийг хамруулсан ойлголт юм. Өөр улсын харъяалал, иргэншилтэй л болохоос бидний нэгэн адил хүн тул гадаад гэсэн шалтгаанаар тэдний ажлын талбар дээрх үндсэн эрх нь өөрчлөгдөх ёсгүй бөгөөд тэд хөдөлмөрийн хуулийн дагуу эрх тэгш хамгаалагдах бүрэн эрхтэй.


※ Бусад хүмүүс биднийг дуудахдаа хэрэглэдэг олон хэллэгүүд дундаас аль нь биднийг илүү сайн илэрхийлсэн нэршил болж чадаж байна вэ?

▶ Гадаад ажилчин/ ажилчин хэмээх үг ханзаар: (外國人勞動者 / 勤勞者 - foreign worker (Солонгос улсын төр)

▶ Цагаач ажилчин - 移住勞動者 - migrant worker (Олон улсын хөдөлмөрийн байгуулга ILO, UN) (биднийг хамгийн товч бөгөөд тодорхой илэрхийлсэн нэршил)

▶ Хууль бус оршин суугч- 不法滯留者 - illegal resident (тохиромжтой бус хэллэг)

▶ Бүртгэлгүй цагаач иргэн- 未登錄移住民 - undocumented migrant (Хамгийн тохиромжтой хэллэг)